CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Унадаг дугуйны баяр тэмдэглэлээ

04-02-2019 13:53

 Австрийн нийслэл Вена хотноо 2019 оны унадаг дугуйны баяр өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд нээлтээ хийлээ. Энэ бол тус улсын хамгийн том унадаг дугуйтай холбоотой арга хэмжээ аж. Түүнчлэн Европын хамгийн өргөн цар хүрээг хамарсан унадаг дугуйны баяруудын нэг гэнэ. Тус баяраар төрөл бүрийн унадаг дугуйн шоу, үзэсгэлэн, үзүүлбэр гэх мэт олон үйл ажиллагаа зохион байгуулагджээ. Энэ нь цөөнгүй унадаг дугуй сонирхогч болон жуулчдыг татсан байна. Харин 31-ны өдөр унадаг дугуй сонирхогч нарын дунд багт наадам болжээ. Уг арга хэмжээнд 15 мянга гаруй хүн оролцсон аж.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100