CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Монгол Улсын Гадаад хэргийн сайд БНХАУ-д айлчлав

04-02-2019 13:29

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар Монгол улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 3-р сарын 31-нээс 4-р сарын 2-ны өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ.
 Айлчлалын хүрээнд Д.Цогтбаатар сайд БНХАУ-ын дэд дарга Ван Чишань-д бараалхсан юм. Уулзалтаар талууд Хятад Монголын иж бүрэн стратегийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, энэ онд тохиож буй хоёр орны хооронд Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулсаны 25 жилийн ойг тэмдэглэх болон бүс нутгийн интеграцчлалын хүрээнд хамтран ажиллах  зэрэг асуудлаар санал солилцов. БНХАУ-ын дэд дарга Ван Чишань Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын албан ёсны айлчлалд өндөр ач холбогдол өгч, төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт халуун дотно мэндчилгээ уламжлахыг хүслээ.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд тус улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И төлөөлөгчдөд зориулсан тусгай арга хэмжээг “Хааны ордон”-д зохион байгуулж хүндэтгэл үзүүлэв. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100