CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Цахилгаан дугуй, мотоциклийн шинэ журмыг мөрдөж эхэлнэ

04-02-2019 13:58

 БНХАУ-д хамгийн өргөн хэрэглэгддэг тээврийн хэрэгслийн нэг болох цахилгаан дугуй буюу мопед, мотоциклийг унаж замын хөдөлгөөнд оролцох  шинэ журмыг энэ сарын 15-наас орон даяар мөрдөж эхэлнэ. Шинэ журмын дагуу замын хөдөлгөөнд оролцох мопедыг тусгай мэргэжилтнүүд, шалгалтын баг  шалган чанарын гэрчилгээ олгож, худалдах, худалдан авах, унах зөвшөөрлийг өгөх бөгөөд журам зөрчсөн тохиолдолд торгууль ногдуулах, захиргааны арга хэмжээ авах болсныг “Синьхуа” агентлаг уламжлав. Уг журамд  тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн хүч, хааз зэрэг техник үзүүлэлтийг аюулгүй байдлын стандартын дагуу шинэчлэн, галын хамгаалалт, цоож сэлтэд тавигдах шаардлагыг нарийвчлан заажээ.
Сүүлийн жилүүдэд чанарын шаардлага хангаагүй цахилгаан дугуй, скүүтэрийг зах зээлд нийлүүлсэнээс үүдсэн осол цөөнгүй гарч, иргэд амь насаараа  хохирсон ч удаатай. Хятадын зарим хотод, тухайлбал, Чунчины төвөөр скүүтэр унахыг хориглосон бөгөөд Шэньжэн, Гуанжөү хотын зарим дүүрэгт мөн  ийм арга хэмжээ авсан. Шанхайн хотын захиргаа скүүтэр, мопед худалдаж авахад зөвшөөрлийн бичиг шаарддаг бөгөөд үүнд эрүүл мэндийн даатгал хийлгэсэн байх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгтэй, жолоодох ур чадвартай байх гэсэн шаардлагуудыг тавьдаг. Мөн бензин хөдөлгүүрт мопедыг бүрэн хориглож, зөвхөн цахилгаанаар ажилладаг, байгальд ээлтэй хэрэгсэл унахыг зөвшөөрдөг.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100