CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хятад, Солонгос залуучууд 8.5 сая мод тарьжээ

04-01-2019 16:18

 Хятад, Солонгос 200 гаруй залуус сайн дураараа ӨМӨЗО-ны Далд хошууны элсэн цөлд өнгөрсөн сарын 31-нд мод тарьжээ. Одоогоос 10 гаруй жилийн өмнөөс буюу 2006 оноос Хятадын олон улсын залуучууд солилцооны төв болон БНСУ-ын Солонгос, Хятадын залуучуудын өсвөр насныхны соёлын нийгэмлэг хамтран хоёр улсын сайн дурын залуус тус газарт мод суулгах болсон байна. Үүний зэрэгцээ тэд мөн элсний нүүдлийг зогсоох, элсний нүүдлээс урьдчилан сэргийлэх төслүүдэд оролцдог аж. Одоогийн байдлаар тэд 13 жилийн хугацаанд 8.5 сая гаруй мод суулгаж, 30 мянган мү газрыг ойжуулжээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100