CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Архивын лавлагааг цахимаар авдаг болно

04-01-2019 16:05

БНХАУ-ын хэмжээнд цахимаар бичиг баримт, лавлагаа авч болох архивын онлайн баазыг бий болгох төслийн бэлтгэл ажил энэ сараас эхэлж байгааг тус улсын Архивын ерөнхий газрын дарга Ли Минхуа мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг уламжилжээ. Муж, хот, суурингийн архивын газрын ажилтнууд өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр хуралдаж, онлайн бааз бий болгох, шаардлагатай бичиг баримт, тогтоол, шийдвэрийн эхийг хаанаас ч харж, судалж болох боломжийг олгох арга замыг хэлэлцсэн билээ.
Уг төслийг энэ ондоо багтаан хэрэгжүүлж, ирэх оны эхээр туршилтын байдлаар иргэдэд хүргэх бөгөөд баримт материалыг цахимжуулан онлайн сүлжээнд байршуулснаар энгийн иргэд, судлаачид, оюутнууд, албан газар, компаниуд тусгай бүртгэлд орж, хэрэглэгчийн нэр, мэдээллээ баталгаажуулаад архиваас материал шүүж, түүнийгээ зөвшөөрлийн дагуу ашиглах боломж бий болох аж. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100