CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Дэлхийн гэр ахуйн цахилгаан хэрэгслийн музей нээгдлээ

04-01-2019 16:10

100 гаруй жилийн хугацаанд гэр ахуйн цахилгаан хэрэгсэл хөгжлийн ямар үе шатуудыг туулсан бол? Тэдгээрт шинжлэх ухааны ямар нууцууд хадгалагддаг вэ? Түүнчлэн ирээдүйд ухаалаг гэр бүлүүд ямар цахилгаан хэрэгслийг сонгох вэ? Энэ бүхэнд хариулт өгөхөөр “Haier” компани Дэлхийн гэр ахуйн цахилгаан хэрэгслийн музейг өчигдөр буюу гуравдугаар сарын 31-нд Шаньдун мужийн Чиньдао хотноо нээлээ.
Тус музей нь уламжлалт гэр ахуйн цахилгаан хэрэгслийн хувьсал, өнөөгийн цахилгаан барааны ухаалаг хэрэглээ хийгээд ирээдүйн хөгжлийн чиг хандлага гэх мэт сэдвээс бүрдсэн үзмэрүүдтэй аж. Түүнчлэн гэр ахуйн цахилгаан хэрэгслийн сүүлийн 100 гаруй жилийн хөгжлийн үйл явцыг эндээс харж болох юм. Музейн эртний үзмэрийн танхимд л гэхэд дэлхийн анхны хөргөгчийг байрлуулжээ. Энэ нь АНУ-ын “GE” брэндийн 70 гаруй настай хөргөгч аж. Түүнчлэн өнгөрсөн зууны 60-аад онд бүтээсэн гэр ахуйн төрөл бүрийн цахилгаан хэрэгслийг ч дэлгэжээ. Музейн хамт олон Хятадын 19 муж, хотын 135 агуулах, сан хөмрөгөөс 17 нэр төрлийн 206 гэр ахуйн хэрэгслийг цуглуулсан байна.  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100