CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Венесуэлд эм тарианы тусламж үзүүлэв

04-01-2019 15:52

Хятадын Засгийн газраас Венесуэлийн ард түмэнд буцалтгүй тусламж үзүүлж, нийт 65 тонн эм тариа ачсан онгоц илгээсэн нь Каракас хотын Симон Боливарын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд газарджээ. Венесуэл улсад суугаа Хятадын Элчин сайдын хэлснээр хүнд хэцүү нөхцөл байдалд буй улс орнуудад туслах нь Хятадын ард түмний олон улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагын нэг юм. Өнгөрөгч есдүгээр сард Хятадын Тэнгисийн хүчний явуулын түргэн тусламжийн “Энхтайвны хөлөг” нэрт эмнэлгийн хөлөг онгоц анхны аяллаараа Венесуэлийн эрэгт хүрч, нутгийн иргэдэд үнэ төлбөргүй үйлчилсэн байна.
Тусламжийн эм тариаг угтаж авсан Венесуэлийн Үйлдвэрлэл, үндэсний бүтээгдэхүүний сайд Тарек Эл Айссами Хятадын ард түмэн, төр засагт талархлаа илэрхийлээд “Хоёр улсын хамтын ажиллагаа цаг ямагт эгэл жирийн ард иргэдийн тусын тулд байсаар ирсэн. Энэ тогтворгүй, хүнд бэрх үед Хятадын ард түмэнтэй урьдын адил нөхөрсөг харилцаатай байгаадаа баяртай байна” хэмээн ярьжээ.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100