CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

17 мянган мод тарьсан ахмад дайчин

04-01-2019 15:55

 Хятадын Хэбэй мужийн уугуул, хоёр хөлөө алдсан ахмад дайчин Ма Саншяо төрөлх тосгондоо 2000 оноос хойш 17 мянга гаруй мод тарьжээ. Өмнө нь халцгай, нүцгэн байсан газар өдгөө түүний ачаар хэдэн арван жил, магад хэдэн зуунаар урган төлжих ой хөвч болсон байна. Хэбэй мужийн Жиньшин тойргийн Маюү тосгоны баруунтайх нүцгэн довцог дээр анхны модоо тарихдаа Ма Саншяо зөвхөн амьжиргаагаа бодож байжээ. Хоёр хөлөө өвдөгнөөс доогуур тайруулж, хөдөлмөрийн чадвараа алдсан түүнийг асарч сувилах нь гэр бүлийнхэнд нь улам л хүнд хэцүү болж ирсэн тул тэрбээр юу ч хамаагүй хийж, гараа хөдөлгөхөөр шийдсэн байна. Чингээд өдөр бүр өглөөний 05.00 цагт босож, толгод өөд мацан мод суулгах болжээ. Тэрбээр үндэслэсэн модоо эхлээд ойролцоох сууринд аваачиж худалдъя гэж санаж. Гэвч тарьсан модоо ургаж нахиалахыг хараад тэгж зүрхлээгүй байна.
Мод тарихын “амтанд орсон” Ма Саншяо олон жил ганцаараа зүтгэхдээ мод суулгахаар ухсан нүхэндээ өөрөө унаж гуяа бэртээхээс эхлээд нуруугаа гэмтээж, хуруугаа хугалж ч байж. Гээд тэрбээр ухарч няцсангүй, хэвлэл мэдээллийнхэн 2008 онд түүний тухай нэвтрүүлэг хийж, сайн санаат хүмүүс ирж туслах хүртэл ганцаархнаа хэдэн мянган мод тарьжээ.
Ма Саншяо өдгөө амьдралдаа туйлын сэтгэл хангалуун байна. Тарьж ургуулсан моддоо ердийн нэг ургамал шиг биш, харин төрүүлж өсгөсөн үр хүүхэд, сургаж хүмүүжүүлсэн цэрэг эрс шигээ санадаг тухайгаа тэрбээр бахархан ярина. Түүнийхээр хийх ажилтай, үлдээх өвтэй байх шиг сайхан зүйл амьдралд үгүй юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100