CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Эйфелийн цамхаг 130 нас хүрлээ

04-01-2019 16:13

 Францын нийслэл Парис хотноо байрлах Эйфелийн цамхагийг мэдэхгүй хүн үгүй. Парис хотын төдийгүй Францын билэг тэмдэг болсон энэ байгууламжийг барьж эхэлснээс хойш хоёр жилийн дараа буюу 1889 оны гуравдугаар сарын 31-нд албан ёсоор ашиглалтад оруулжээ. Ийн 130 насных нь төрсөн өдөр өчигдөр тохиосон юм. Тэгш ойг тохиолдуулдан гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоглолт, адал явдалт тоглоом, гэрэл зургийн үзэсгэлэн гэх мэт олон сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулагдсан байна.
 Дашрамд дурдахад, Эйфелийн цамхагийг түүнийг зохиогч, инженер Александр Густав Эйфелийн нэрээр нэрлэсэн юм. 1930 оныг хүртэл дэлхийн хамгийн өндөр байгууламж байсан тус цамхаг 324 метрийн өндөрт сүндэрлэдэг бөгөөд нийт гурван давхраас бүрдэнэ. Түүнчлэн долоон жилд нэг удаа зэврэхээс хамгаалах засвар үйлчилгээнд 50-60 тонн будаг зарцуулдаг аж.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100