CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Эх, хүү пандаг нутагт нь буцаана

03-29-2019 13:06

 Америкийн Сан Диего хотын амьтны хүрээлэн 25 жилийн өмнө Хятадаас авсан хулсны баавгайгаа ирэх сарын сүүлээр эх нутагт нь буцаахаар болжээ. Бай Юүн нэрт 27 настай эм панда болон түүний хүү, Америкт мэндэлсэн зургаан настай Сяо Лиюү нарыг Хятад, Америкийн амьтны хүрээлэнгүүдийн холбоо, Олон улсын панда хамгаалах хөтөлбөр, Сан Диегогийн Дэлхийн амьтны хүрээлэн зэрэг байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд Сан Диего хотын амьтны хүрээлэн эзэмшиж байсан аж.
Уг хүрээлэнгийн эрхлэгч Дуайт Скоттын хэлснээр амьтны хүрээлэнгийн ажилчид эх, хүү пандаг үдэж гаргах, Хятадын ард түмэнд талархлаа илэрхийлэх баярын ёслол хийхээр бэлтгэжээ. Америкийн хамгийн том амьтны хүрээлэнгийн нэг Сан Диегогийн амьтны хүрээлэн цаашид Хятадын талтай хулсны байвгайг хамгаалахад илүү өргөн хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байгаа аж. 20-оодхон жилийн өмнө устаж үгүй болохын ирмэгт байсан панда баавгайн байгаль хамгааллын зэрэг Хятадын төр засгаас хэрэгжүүлсэн бодлого, олон улсын байгаль хамгаалагчдын хичээл зүтгэлийн дүнд устаж болзошгүй гэх ангиллаас нэн ховор ангилал руу дэвшээд байна. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100