CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Дотуур байрны “хулсан өрөө”

03-29-2019 15:48

БНХАУ-ын Ухань хотын нэхмэлийн их сургуулийн барилгын дотоод засал, загварын ангийн дөрвөн оюутан дотуур байрныхаа өрөөг эртний хятад маягаар засан тохижуулжээ. Тус сургуулийн Янгуан кампусын судлаач оюутнуудын  дотуур байранд амьдардаг, докторын дамжааны оюутнууд өрөөнийхөө засалд  800 юань зарцуулж, амралтын хоёр өдрийн дотор хийж гүйцэтгэсэн байна.
Хулсан хөшиг, бичгийн ширээний тусгаарлагч, хятад сонгодог уран зураг бүхий бүтээлэг, мөн л хулсаар сүлжиж хийсэн ширээ зэргийг тэд интернэт худалдааны сайтаас захиалан авч, өрөөний тохижилтын шийдлийг өөрсдөө гаргацгаасан аж.
Зай талбай багатай, давхар ортой, дотуур байрны энгийн нэг өрөөг ийнхүү тохижуулснаа тэд “Бид эртний соёл, түүх, уран зохиол сонирхдог, энэ чиглэлээр судалж, мэдэхийг хүсдэг. Тиймээс өрөөгөө ийм  хэв загвараар засан тохижуулах талаар ярилцаж тохирсон. Гол нь хулс, мод ашигласан тохижилттой өрөөнд амьдрахад галын аюулгүй байдлыг сайтар сахиж, анхаарал болгоомжтой байхыг дотуур байрны эрхлэгч анхааруулсан” гэж ярьж байна. 

  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100