CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Ухаалаг, жолоочгүй машиныг туршлаа

03-28-2019 13:50

 Автомат удирдлагатай, ухаалаг машины туршилт Хайнань мужийн Бө-Аод энэ сарын 27-ны өдөр боллоо. Энэ машиныг харилцаа холбоо, ухаалаг технологийн хослол хэмээн судлаачид онцолж байгаа аж. Түүнчлэн тус машин нь тэргүүлэх зэргийн технологи болох мэдрэгч, хянагч, үйлдэл гүйцэтгэгч гэх мэт тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд орчин үеийн харилцаа холбоо болон интернэт сүлжээний технологийг нэгтгэжээ. Аюулгүй, тохь тухтай, эрчим хүчний хэмнэлттэй, орчин үеийн гэсэн тодотголтой машиныг чухам хэзээнээс зарж борлуулах, үйлчилгээнд нэвтрүүлэх талаарх мэдээлэл хараахан гараагүй байна. Сүүлийн жилүүдэд Хятад улс ухаалаг, автомат удирдлагатай буюу жолоочгүй машин, техник хэрэгслээр дэлхийд тэргүүлэх болсон юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100