CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

“Хуавэй” компани зурагт үйлдвэрлэж эхэлнэ

03-28-2019 15:08

Ухаалаг гар утас, таблет үйлдвэрлэгч “Хуайвэй” компани орчин үеийн дэвшилтэт технологи бүхий ухаалаг зурагт худалдаанд гаргахаар төлөвлөж байгааг БНХАУ-ын “Өдрийн сонин” мэдээллээ. Тэд мэдрэгчтэй дэлгэц бүхий,  цахим сүлжээнд орох боломжтой, олон төрлийн видео тоглоом тоглож, бичлэг хийж, зураг авч болох камертай, ухаалаг зурагтыг 55, 65 инчийн хэмжээтэйгээр зах зээлд гаргах юм. Тус компани энэ талаар Шэньжэн хотын ахуйн цахилгаан бараа, технологийн компаниудтай хамтран ажиллаж байгаа аж.
Зах зээлд ердийн зурагтын борлуулалт унаж, илүү ухаалаг, олон үйлдэл бүхий бүтээгдэхүүнийг хэрэглэгчид сонирхож байгаа энэ үед “Хуавэй” ч технологийн өндөр үзүүлэлттэй, шинэ эриний хүмүүсийн шаардлага, хэрэгцээнд нийцэх бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж буйг  компанийн гүйцэтгэх захирал Юй Чэндун онцолжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100