CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Хятадын номын дэлгүүр дэлхийн шилдгээр шалгарлаа

03-27-2019 14:34

Лондон хотод болж буй Олон улсын номын үзэсгэлэн яармагаас Хятадын номын сүлжээ дэлгүүр “Фань Сүө”-г “Оны шилдэг дэлгүүр”-ээр тодруулжээ. Шалгаруулалтын эцсийн шатанд уг дэлгүүртэй хамт Вьетнамын “BOA” дэлгүүр, Шинэ Зеландын “Unity Books” дэлгүүр тунаж үлдсэн байна.
 Хятадын Гуаньжөү хотын худалдааны гудамжин дахь их дэлгүүрт үйл ажиллагаа явуулдаг “Фань Сүө”-гийн төв салбар нь тав тухтай, цэлгэр саруул орчинтой, ном соёлтой холбоотой ямар ч ажил зохион байгуулахад тохиромжтой дэлгүүр аж. Олон улсын номын яармагийн зохион байгуулагчдын хэлснээр уг дэлгүүр орчин үеийн номын дэлгүүр ямар байх ёстойг харуулсан, маш дэвшилт, халуун дулаан уур амьсгал бүрдүүлж чадсанаараа олон орны бусад дэлгүүрээс ялгарсан байна. 2011 онд үүд хаалгаа нээсэн Гуаньжөүгийн “Фань Сүө” дэлгүүр нь шалнаасаа тааз хүрсэн номын тавиуруудтай, нийт 1800 ам метр талбайтай, дотроо бэлэг дурсгалын дэлгүүр, кафе зэрэгтэй, жилд дунджаар хоёр сая хүнд үйлчилдэг, хотынхоо соёлын гол төвүүдийн нэг аж. “Фань Сүө”-гийн бусад салбар одоогоор Чэндү, Чуньчин, Чиндао хотуудад нээгдээд байна.
 Лондоны Олон улсын номын үзэсгэлэн яармагаас энэ жил Финляндын Эспоо хотын номын сан Оны шилдэг номын сангаар, Украины “Арсенал” наадам  Уран зохиолын шилдэг фестивалиар тус тус шалгарчээ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100