CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпиний айлчлал өндөрлөлөө

03-27-2019 16:27

 БНХАУ-ын дарга Ши Жиньпиний хилийн чанад дахь энэ оны анхны төрийн айлчлал өндөрлөлөө. Өнөө өглөө эх орондоо эргэн ирсэн тэрбээр энэ сарын 21-26-ны өдрүүдэд Итали, Монако, Францад айлчилсан юм. Ажиглагчид энэхүү айлчлалыг БНХАУ, Европын холбоо хоорондын харилцаа, хамтын ажиллагааг олон шат ахиулсан чухал явдал боллоо гэж үзэж байна.
Ши Жиньпин айлчлалынхаа сүүлийн өдөр буюу өчигдөр БНХАУ, Францын албаныхны хамтран зохион байгуулсан Дэлхийн засаглалын форумын үеэр Германы канцлер Ангела Меркель, Европын хорооны тэргүүн Жан-Клод Юнкер нартай Елисей ордонд уулзжээ. Талууд цаашид БНХАУ, Европын холбооны хамтын ажиллагааг олон салбарт гүнзгийрүүлэх, Еврозийн хөгжлийг “Бүс ба зам” санаачилгын стратеги бодлоготой уялдуулах зэрэгт санал нэгдсэн байна.
Ши Жиньпиний айлчлалын үеэр БНХАУ Итали улстай Засгийн газар хоорондын нийт 19, Монако улстай 5G технологи, ухаалаг хот, жолоочгүй машины үйлдвэрлэл, анагаах ухаан, байгаль хамгааллын салбарт хамтран ажиллах нийт 10, Франц улстай зөвхөн бизнесийн салбарт гэхэд 15 гэрээг, түүний дотор Францаас иргэний агаарын тээврийн 300 “Airbus” онгоц худалдаж авах, салхин ферм байгуулах тэрбум еврогийн гэрээг тус тус баталжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100