CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

“National Geographic” сэтгүүлийн үзэсгэлэн Бээжинд нээгдлээ

03-27-2019 14:39

Олон улсад нэр хүндтэй Америкийн “National Geographic” сэтгүүлийн 131 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн Хятадын нийслэл хотноо нээлтээ хийжээ. Үзэсгэлэнд уг сэтгүүлд нийтлэгдэж байсан дэлхийн шилдэг гэрэл зурагчдын бүтээл болон Хятадтай холбоотой гэрэл зургууд нийлсэн 100 орчим шилмэл зураг тавигдсан байна.
Нийт найман хэсгээс бүрдэх “National Geographic: Таньж мэдэхүйн шинэ эрин” үзэсгэлэнд дэлгэгдсэн Хятадын сэдэвт зургууд Бээжингийн үзэгчдийн анхаарлыг хамгийн ихээр татаж байна. “National Geographic” сэтгүүл 1900 онд Хятадын сэдэвт гэрэл зургийн тусгай булантай болсноос хойш фото сэтгүүл зүйн ертөнцөд хожмоо алдаршсан олон арван зураг уг буланд нийтлэгджээ. Харин тэрхүү тусгай буланд нийтлэгдэж байсан зургуудаас сонгож авсан нийт 16 зураг анх удаа хятад үзэгчдийн өмнө, үзэсгэлэнгийн танхимд тавигдсан нь энэ аж. Үзэсгэлэнд дэлгэгдсэн бусад алдартай зургаас дурдвал Америкийн аялагч Роберт Пийрийн Хойд туйлд дарсан, Жейн Гудолл, Дайан Фосси нарын горилла, шимпанзенуудын дэргэд авахуулсан, мөн “Титаник” хөлөгтэй холбоотой зургуудыг дурдаж болох юм.
“National Geographic” сэтгүүл нь Америкийн Үндэсний газарзүй нийгэмлэгийн төв хэвлэл бөгөөд анхны дугаар нь 1888 онд хэвлэгдэж байжээ. Дээрх үзэсгэлэн ирэх зургадугаар сарын 23 хүртэл үргэлжилнэ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100