CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

74 настай “тамирчин”

03-26-2019 14:08

БНХАУ-ын Тяньжин хотын оршин суугч, өдгөө 74 настай нэгэн эмэгтэй сүүлийн 14 жил спортоор хичээллэж, эрүүл амьдралын хэв маягийг тунхаглаж яваа нэгэн. Шулуун цэх нуруутай, чийрэг, гоолиг Бай Жиньцин долоо хоногийн хоёр өдрийг дасгал, сургуулилтад зарцуулдаг, өглөө бүр гүйж заншсан аж.
Одоогоос 30 жилийн өмнө тэрбээр илүүдэл жинтэй, сул биетэй, зүрх судасны  хагалгаанд гурван ч удаа орсон, сэтгэл санаа тогтворгүй байсан гэж ярьж байна. Мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээний үеэр спортоор хичээллэх санаа анх түүнд төрсөн бөгөөд өглөөд цэцэрлэгт хүрээлэнгээр гүйж, дасгал хийж эхэлсэн байна.
60 настайгаасаа эхлэн бялдаржуулах төвд багшийн тусламжтайгаар спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд системтэйгээр, тогтмол дасгал хийснээр чийрэгжиж, илүүдэл жингээсээ салахын зэрэгцээ уян хатан, өөдрөг, тэсвэр хатуужилтай болж чаджээ. Хэвлийн булчин чангалах дасгал, уян хатан байдлыг нэмэгдүүлэх сунгалтын дасгал хийхийн зэрэгцээ тэрбээр йогоор хичээллэдэг байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100