CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Тайландад бүх нийтийн сонгууль боллоо

03-26-2019 10:08

Тайландад 2014 онд цэргийн эргэлт гарснаас хойш анх удаа бүх нийтийн сонгууль өнгөрсөн ням гаригт боллоо. Сонгуулийн хороо урьдчилсан байдлаар нийт сонгогчийн 80 хувь нь сонгуульдаа оролцоно хэмээн тооцоолсон аж. Тус улсад сонгууль өгөх эрхтэй 51 сая хүн байдаг бөгөөд 90 мянга гаруй санал өгөх байранд тухай өдрийн 08.00-17.00 цагийн хооронд иргэдийн саналыг авчээ. Сонгуулийн дүн сонгууль болсноос хойш гурван цагийн дараа урьдчилсан байдлаар гарсан ч ирэх тавдугаар сарын 9-нд албан ёсоор дүнг танилцуулах юм байна.
Энэ удаагийн сонгууль парламентийн доод танхимын 500 гишүүн, дээд танхимын 250 гишүүнийг сонгоно. Үүнээс доод танхимын гишүүдийн тал нь буюу 250-ийг нь цэргийн үүрэгтнүүд томилоод буй гэнэ.
 Дашрамд дурдахад, Тайландад хамгийн сүүлд 2011 онд ардчилсан сонгууль болж байжээ. Тухайн үед тус улсын түүхэнд анхны эмэгтэй Ерөнхий сайд Йинглак Чинават тэргүүтэй Засгийн газар төрийн эрхэнд гарсан юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100