CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

99 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн Түвд өвөө

03-26-2019 10:06

1920 оны гуравдугаар сарын 20-нд төрсөн Ба Жү өмнө нь дарлал, мөлжлөгт өртөж байсан нэгэн. Түүний дурссанаар тухайн үед тэрбээр ах дүү наймуулаа байжээ. Гэвч туйлын ядуугаас гадна өмсөх хувцас ч үгүй байснаас  ах дүү зургаа нь арга буюу амьдралын эрхээр гэрээсээ явсан байна. Харин тэрбээр нэг дүүтэйгээ л төрсөн тосгондоо үлдсэн аж.
“Цаст уул шар тос боллоо ч эзэнд л хамаарна
Гол мөрөн сүү болон хувирлаа ч бид мөн л амсаж үл чадна
Эцэг эх амьдрал бэлэглэдэг ч
Энэ бие эзнийх” хэмээх үгтэй эртний Түвд үндэстний дуу нь тухайн үеийн аж амьдралыг илэрхийлжээ.
“Би цадталаа идэж, дулаан хувцас өмсөж үзээгүй. Өдөртөө хамжлагын эзний мал мэт тэдний төлөө үхэн хатан ажиллана. Харин шөнө нь эзнийхээ нохой мэт үхэрнүүдээ, хашаа хороогоо хамгаалж хононо. Эрх чөлөө, нэр төр гэж байгаагүй” хэмээн тэрбээр энэ үеэ дурссан юм. Мөн үргэлжлүүлэн “Өвдвөл цорын ганц сонголт нь тэвчих байсан. Эмчлүүлэх ямар ч боломж байгаагүй. Зарим бие муутай залуучууд хүнд хүчир хөдөлмөрөөс болж амиа алддаг байсан болохоор би урт наслахыг хүсэж байгаагүй” хэмээн ярьжээ.
Түвдийн ардчилал, шинэчлэлийн дараа тэрбээр газар, байр, малтай болохын зэрэгцээ Динга тосгондоо “Сайхан амьдрахад туслах бүлэг” байгуулж, шинэ амьдралын хуудсаа эхлүүлжээ. Үүнээс хойш эхнэр авч, өрх тусгаарлан, нутаг усандаа нэрд гарсан нэгэн болсон байна. 60 жилийн хугацаанд эдний таван ам бүлийн амьдрал тэнгэр газар шиг өөрчлөгджээ. Сүүлийн жилүүдэд Засгийн газраас иргэддээ туслах бодлогын дагуу жил бүр 13 мянган юанийн нөхөн олговор олгох болсон бөгөөд амьдрал нь амар амгалан, аз жаргалтай болжээ.
Ба Жү гуай “Сүүлийн үед Түвд хүмүүсийн амьдрал өдрөөс өдөрт сайжирч байна. Хүн бүр урт наслахыг хүсэж байна. Би хэдийнэ урт насалсан ч илүү олон жил амьдрахыг хүсэж байна” хэмээн 90 насныхаа төрсөн өдрөөр ярьжээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100