CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Олон улсын загварын долоо хоног эхэллээ

03-26-2019 14:25

Хятадын олон улсын загварын долоо хоног өчигдөр Бээжин хотноо нээлтээ хийлээ. Долоо хоног үргэлжлэх арга хэмжээний үеэр загварын 100 орчим хурал, томоохон тэмцээн болон загварын форум зохион байгуулагдахаас гадна 2019, 2020 оны намар, өвлийн загваруудыг танилцуулах аж. Түүнчлэн 16 улс болон бүс нутгаас 200 гаруй загвар зохион бүтээгч нар оролцож, энэ жилийн намар, өвлийн улирлын загварын чиг хандлагыг тодорхойлох юм. Мөн энэ удаагийн загварын долоо хоногийн нэг онцлог нь өсвөр насны загвар зохион бүтээгчдийн дунд явагдах тэмцээн аж. Энэ тэмцээнд Хятад, Испани, Герман гэх мэт 10 гаруй улсаас  өсвөрийн 25 зохион бүтээгчид бүтээлээрээ оролцоно. Тэмцээний сэдэв нь “Зэрлэг амьтад” бөгөөд амьтдыг хамгаалах, тэдгээрийн арьсыг хувцас загварт ашиглахгүй байхыг уриалах зорилготой гэнэ.
 Хятад улс тус загварын долоо хоногийг 20 гаруй жил зохион байгуулж байгаа. Сүүлийн жилүүдэд оролцох загвар зохион бүтээгчид ч нэмэгджээ. Түүнчлэн энэ нь Хятадын эх газрын загвар, дизайныг олон улсын хэмжээнд хүргэхэд том алхам болжээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100