CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Далайгаар хөвөгч “Том саарал хүү”

03-26-2019 14:17

Энэ сарын 22-ны үдээс хойш Хонконгт үүлэрхэг, бүгчим халуун байв. Тус хотын Виктория харбор боомтын дэргэдэх цэцэрлэгт хүрээлэнгийн тавцан дээрх бараг бүх хүн гартаа утсаа барин далай руу ширтэнэ. Хүмүүс бие биенээсээ “Тэр яагаад ирэхгүй байна вэ” хэмээн лавлан асууцгаана. Тэд бол “Companion” буюу “Дагуул” нэртэй аварга том хэмжээтэй хүүхэлдэйг харахыг тэсэн ядан хүлээж буй хүмүүс юм. Нар төөнөхийн хэрээр тавцан дээр зогсох хүмүүс улам бүр нэмэгдэнэ. “Тэр ирлээ” хэмээн хашгирах хүүхдийн дуу цугласан олны харцыг холгүйхэн орших далайн мандал руу чиглүүлэв. Цагаан саарал өнгөтэй, том хэмжээтэй хүүхэлдэй Виктория далай дээр дээш харан хэвтэх бөгөөд хэд хэдэн усан онгоц түүнийг хуран цугласан олны зүг чирэн хөвнө. “Тэр яг “Том саарал хүүхэд” шиг харагдаж байна” хэмээн аварга том хүүхэлдэйг харсан хүүхдүүд шивэр, авир хийнэ.
 Энэхүү “Дагуул” хэмээх нэртэй аварга том, хийлдэг хүүхэлдэй бол АНУ-ын уран бүтээлч Брайн Донейлигийн бүтээл юм. Сөүл болон Тайванийн үзэсгэлэнд тавигдсаны дараагаар ийн Хонконгт хөвөн иржээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100