CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Охид бүсгүйчүүдийн боловсролд анхаарна

03-26-2019 13:51

НҮБ-ын байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёл хариуцсан газар буюу ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Одри Азуле “Синьхуа” агентлагт өгсөн ярилцлагадаа Хятад улс охид, бүсгүйчүүдийн боловсролд анхаарлаа ихэд хандуулж байгааг онцоллоо. БНХАУ-ын Тэргүүн хатагтай Пэн Лиюань охид бүсгүйчүүдэд боловсрол олгох ЮНЕСКО-гийн элч болсон тухай тэрбээр мөн ярилцлагынхаа үеэр мэдэгджээ.
Охид, бүсгүйчүүд хөвгүүд, залуусын нэгэн адил суралцаж, боловсрол эзэмшин, ажил хийж, өөрсдийн амьдралыг цогцлоох эрхийн төлөө тэмцэх, тэднийг  ажлын талбар дээр хүйсээр үл ялгаварлах, ажилдаа амжилт гарах, өсөж дэвжих  боломжийг олгох асуудлаар олон ажил хийх, тэр дундаа олон нийтэд энэ талаар уриалах, үлгэр үзүүлэхэд Тэргүүн хатагтай Пэн Лиюань анхаарна гэдгээ ЮНЕСКО-гийн ерөнхий захиралтай уулзах үеэрээ мэдэгдсэн байна. Охид, бүсгүйчүүдийн боловсролыг дэмжих хэд хэдэн төслийг 2014 оноос БНХАУ-д эхлүүлсэн бөгөөд үүнд Пэн Лиюань идэвхтэй оролцсоор ирсэн байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100