CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Үхэр зөгий мөхлийн ирмэгт байна

03-25-2019 17:44

 
Зүүн Ази дахь үхэр зөгий буюу хэдгэний тоо толгой уур амьсгалын өөрчлөлт, ургамалжилтын шилжилтээс болж устаж үгүй болохын ирмэгт тулжээ. Энэ амьтан тоос хүртээдэг гол шавжны нэг бөгөөд хөдөө аж ахуй, газар тариалан, цаашлаад байгалийн эко системд онцгой чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Бүх төрөл зүйлийн зөгий дэлхийн хэмжээнд цөөрч байгаа гэдэг ч Зүүн Ази саяхныг хүртэл үхэр хэдгэнэ нэн элбэг цөөхөн бүс нутгийн нэг байсан аж.
Хятадын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн судлаачид зөвхөн Зүүн Азид байдаг 29 зүйлийн үхэр зөгийн тоо толгой, тархац нутгийг судлахад бараг 70 хувь нь 2050 он гэхэд уур амьсгалын өөрчлөлтөөс болж мөхлийн ирмэгт тулна гэсэн тооцоо гарчээ. Харин ирэх 20-оодхон жилийн дотор гурван хувь нь нэн ховор, 10-17 хувь нь ховордсон төрөл зүйлийн жагсаалтад багтаж мэдэхээр байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100