CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хоёр талын төлөөлөгчидтэй уулзав

03-23-2019 13:44

22-нд Ром хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНИУ-ын Ерөнхийлөгч Сержо Маттарелла нар Хятад, Италийн аж ахуйн нэгжийн эздийн зөвлөл, Хятад, Италийн гуравдагч зах зээлийн хамтын ажиллагааны форум, Хятад, Италийн соёлын хамтын ажиллагааны хуралд оролцож буй хоёр талын төлөөлөгчтэй уулзлаа.
Ши Жиньпин Хятад, Италийн бүтээлч хамтын ажиллагааны гурван том чиглэлийн анхдугаар хурал болж буйд баяр хүргэж, хоёр орны үйлдвэр худалдаа, соёл урлагийн салбарынхны хамтын ажиллагаа, хоёр орны ард түмний харилцан ойлголцол, хоёр орны найрамдлыг бэхжүүлэхийн төлөө урт хугацааны турш гаргасан хүчин чармайлт, хувь нэмрийг сайшаажээ.
 Тэрээр: Хятад, Итали өнө эртний түүхтэй, соёл иргэншлийн уламжлалыг ихэд чухалчилдаг. Энэ нь хоёр орны харилцан ойлголцол, найрамдлын үндэс суурь юм. Хятад, Итали харилцан хүндэтгэж, харилцан итгэлцсэн стратегийн түнш, харилцан ашигтай хамтдаа ашиг олсон хамтын ажиллагааны түнш, соёл иргэншлээсээ харилцан суралцсан солилцооны түнш билээ. Хоёр тал бие биеийнхээ амин чухал ашиг сонирхол, анхаарал хандуулж буй зүйлийг харгалзан үзсэн, хоёр талын солилцоо хамтын ажиллагаа улс төрийн бат бөх үндэс суурьтай юм. Хоёр талын худалдаа тэнцвэртэй хөгжин, харилцан хөрөнгө оруулалт түргэн нэмэгдэж, хоёр орны ард түмэнд бодит үр ашиг хүртээж ирлээ. Хоёр орны соёлын солилцоо баялаг агуулгатай, өрнө дорнын соёлын солилцоо, хамтын ажиллагааны тэргүүн эгнээнд явж байна. Хятад, Италийн харилцааны хөгжлийн хэтийн төлөвт би итгэл дүүрэн байна гэжээ.
Ши Жиньпин: Ирэх жил Хятад, Италийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болно. Хоёр орон соёл, аялал жуулчлалын жилийн арга хэмжээ харилцан зохион байгуулснаар олон салбарын хамтын ажиллагаанд шинэ боломж нээгдэнэ. Италийн олон салбартай хамт хоёр орны харилцааг харилцан ашигтай хамтдаа ашиг олох замаар замнуулж, Хятад, Европ дэд бүтцээ харилцан холбож, дэлхийн хөгжил дэвшилд шинэ хувь нэмэр оруулахад Хятадын тал бэлэн байна. Хятад, Италийн аж ахуйн нэгжийн эзэд, соёлын салбарын зүтгэлтнүүд хоёр орны хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулж, улам их оюун ухаан, хүч хөдөлмөр нэмэрлэхийг хүсэж байна гэжээ.
Маттарелла: Итали, Хятад хоёр эртний соёл улажлалтай орон. Хоёр орны харилцаа бат бөх үндэс суурьтай. Хоёр орны уламжлалт найрамдал, худалдаа, эдийн засгийн хэлхээ холбоо, соёлын солилцоо өнө эртний түүхтэй. Шинэ нөхцөлд хоёр орны аж ахуйн нэгж худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр орны соёлын салбар бүх талаар солилцоо өрнүүлэхийг Италийн засгийн газар дэмжинэ. Хоёр тал хамтдаа хичээж, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд хөгжүүлж, соёлын торгоны замыг өргөжүүлэн, хоёр орны ард түмэнд хүртээмжтэй болгож, өнөөгийн дэлхий ертөнцөд тулгарч буй сорилтыг хамтдаа даван туулж, Итали, Хятадын харилцааг шинэ шатанд гаргахад бэлэн байна гэжээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100