CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын хөгжлийн форум эхэлж байна

03-22-2019 15:27

“Хятадын хөгжлийн форум-2019” дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажил дуусссан тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Маргааш буюу гуравдугаар сарын 23-наас Бээжин хотын Дяо Ютай цогцолборт эхлэх энэхүү форум “Харилцан ашигтай хамтран ажиллаж, нээлттэй байдлыг тогтвортой  үргэжлүүлнэ” гэсэн уриан дор хоёр өдөр үргэлжилнэ. Форумаар одоогийн баримталж буй санхүүгийн бодлогын гол асуудлуудыг эргэн харж, санхүүгийн тогтвортой, нээлттэй байдлыг бий болгох арга замуудыг хэлэлцэх юм.
Хятадын эрх баригч байгууллагын удирдах  50 албан тушаалтан, гадаадын 150 орчим төлөөлөгч, дэлхийн 96 компанийн төлөөлөгч, удирлагууд, 30 гаруй эрдэмтэн, судлаачид энэхүү уулзалтад оролцоно. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100