CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Байгаль орчны өдрийг зохион байгуулна

03-22-2019 15:20

 2019 онд Олон улсын байгаль орчны өдрийг зохион байгуулах эрхийг БНХАУ авсан тухай “Синьхуа” агентлаг уламжлав. НҮБ-ын Ерөнхий ассамблейн байгаль орчны асуудлаарх 4-р чуулган Кенийн Найроби хотод болж, Хятад улсыг энэ жилийн байгаль орчныг өдрийг зохион байгуулагч орноор зарлалаа.
Энэ удаагийн чуулганаар агаарын бохирдлыг онцлон хэлэлцэж, түүнийг хэрхэн арилгах арга замуудыг ярилцсан бөгөөд шинэ технологийг энэ чиглэлд хөгжүүлэх, агаарын бохирдолтой тэмцэхэд  иргэд болон улс орнуудын эрх баригчдын хамтын ажиллагааг сайжруулах зэрэг шийдлийг голчлон ярилцсан байна.
2019 онд байгаль орчны өдрийн төвийг  Хятадын Жэжянь мужийн Ханжөү хотоор товлосон бөгөөд агаарын бохирдол, экологийн асуудлын хор хөнөөлийг олонд таниулах, эл асуудлуудыг шийдэхэд эрдэмтэд, судлаачдын анхаарлыг хандуулах, хөрөнгө оруулагч, бизнесмэн, үйлдвэрлэгчдэд байгаль орчноо хамгаалахыг уриалах олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж буй. НҮБ-ын Байгаль орчны асуудлаарх чуулганаас зохион байгуулдаг байгаль орчныг өдрийг өөр өөр улсын аль нэг хотыг сонгон товлож гол арга хэмжээнүүдээ тэнд зохион байгуулаад, бусад мэдээлэл, лекц, уриалгыг олон улсад дамжуулдаг билээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100