CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Шанхайн экспод Туркийн 100 гаруй компани оролцоно

03-22-2019 15:18

БНХАУ-ын Шанхай хотод хоёр дахь удаагаа зохиогдох гэж буй олон улсын импортын үзэсгэлэнд Туркийн 100 орчим компани оролцоно гэж “Синьхуа” агентлаг мэдээлжээ.
Туркийн экспортлогчдын холбооны тэргүүн Исмаил Гюллегийн өгүүлж буйгаар, тус улсын компани, үйлдвэрлэгчид Хятадын зах зээлд илүү анхаарал хандуулж буй бөгөөд хамтран ажиллах, бүтээгдэхүүнээ борлуулах, түүхий эд худалдан авах сонирхол их байгаа аж.
Шанхайн анхны экспод тус улсын 38 компани оролцож, нийтдээ 620 сая ам.долларын өртөг бүхий гэрээ, хамтын ажиллагааны хэлцэл байгуулсан бөгөөд хоёр дахь удаагийн үзэсгэлэнд оролцохоор 100 орчим компани одоогоор хүсэлтээ ирүүлээд байгаа аж. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100