CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хувилсан нохой цагдаагийн албанд зүтгэнэ

03-22-2019 15:25

 Хувилах аргаар төрүүлсэн, Хятадын анхны цагдаагийн нохой гурван сартай Куншун нутгийн баруун өмнөдөд орших Юннань мужийн Куньмин хотын цагдаагийн газарт бэлтгэл сургуулилт хийж эхэлжээ. Куншаныг цагдаагийн чадварлаг үнэрч нохой долоон настай Хуахуаньма хэмээх нохойны генийг хувилах аргаар гаргаж авсан байна.
Хуахуаньма 2016 онд Олон нийтийн аюулгүй байдлын яамнаас цагдаагийн шилдэг үнэрч нохойгоор шалгарсан аж. Хятадын “Шинжлэх ухаан, технологийн мэдээ” сонинд мэдээлснээр түүн шиг сайн нохойг сургаж бэлтгэхэд дор хаяж 400 мянган юань, 4-5 жил шаардлагатай тул Куншуныг түүнээс “төрүүлж” авчээ. Өнгөрсөн 12-р сарын 19-нд төрсөн Куншуны ДНХ-ийн бичээсний 99.9 хувь нь Хуахуаньмагийнхтай төстэй аж. Түүнийг 10 сар хүрэхэд цагдаагийн жинхэнэ албан хаагч болгоно хэмээн Куньминий Олон нийтийг аюулаас хамгаалах газрын нохой сургалтын хэлтсийнхэн төлөвлөөд байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100