Токиогийн олимпийн бамбарыг танилцууллаа
( 15 / 26 )

Токиогийн олимпийн бамбарыг танилцууллаа 2019 оны 03 сарын 21 өдөр 15:45

2020 оны зуны олимп Японы нийслэл Токио хотноо болно. Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 20-нд Токиогийн олимпийг зохион байгуулах комисс олимпийн бамбарын загварыг танилцууллаа. Тус бамбарыг сакура цэцэгнээс санаа авч, алтлаг өнгөтэй бүтээсэн аж. Харин бамбарын оройн хэсгийг нь цэцгийн дэлбээ хэлбэртэйгээр урлажээ. Олимпийн бамбарын гал нь таван “цэцгийн дэлбээ”-ний дундах “дохиур”-уудаас асах гэнэ. Бамбарын нийт урт 71 см бөгөөд жин нь 1.2 кг бөгөөд гол түүхий эд нь хөнгөн цагаан. 2011 онд болсон газар хөдлөлт, цунамигийн болон цөмийн гамшигт хамгийн ихээр нэрвэгдсэн газар нь Японы зүүн хойд эргийн Фукушима муж. Иймээс гамшгийн үед хэрэглэж байсан түр хоргодох сууцнуудын хаягдал хөнгөн цагааныг бамбар хийхэд зориулан дахин боловсруулан ашиглажээ. Энэ нь тус байгалийн гамшигт өртсөн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх, бүс нутгийг сэргээн босгох ажлыг дэмжих зорилготой аж. Сонирхуулахад, 2020 оны зуны олимпийн наадам долдугаар сарын 24-нд эхэлж, наймдугаар сарын 9-нд өндөрлөх юм.

Вы просмотрели все фото

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр