CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Нам гүм зоогийн газар

03-21-2019 10:54

 Хятадын зүүн өмнөд Жяньси мужийн Наньчан хотын түм түжигнэсэн их хөлийн гудамжинд нэгэн зоогийн газар нээгдсэн байна. Зоогийн газрын тогооч, кассчнаас  бусад ажилчид нь энд дохионы хэлээр ярьдаг. Нутгийн оршин суугчид энэ газрыг “Нам гүм зоогийн газар” гэж нэрлэх бөгөөд амттай хоол, найрсаг үйлчилгээтэй гэж сайшаадаг аж. Эндхийн үйлчлэгч, зөөгч, бэлтгэгчид нь бүгд хоорондоо дохионы хэлээр ярьдаг бөгөөд үйлчлүүлэгчидтэй тэд инээмсэглэн мэндчилдэг.
Хэлгүй, хөгжлийн бэрхшээлтэй ч бусдын адил ажиллаж, амьдарч буй тэднийг үйлчлүүлэгчид нь ихэд хүндэлдэг бөгөөд зоогийн газрын хананд байрлуулсан дохионы хэлний үзүүлэнг ашиглан тэдэнтэй ярилцах нь ч бий.
Захирал нь тэдэнтэй мөн дохионы  хэлээр ярилцаж ойлголцох бөгөөд шаардлагатай үед ажлын зааварчилгааг цаасан дээр бичиж өгдөг гэнэ. Зоогийн газар нээгдээд жил хагас болж байгаа бөгөөд хотын оршин суугчид хүүхдүүдээ дагуулан энд ирж, өөрийн хүчээр амьдарч, саад бэрхшээлийг үл хайхран аз жаргалтай амьдарч болохыг харуулахыг зорьдог аж.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100