CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Алдарт дөрвөн бүтээлийг бийрээр хуулан бичив

03-21-2019 10:51

БНХАУ-ын Шаньси мужийн Гаопин хотын оршин суугч, өдгөө 70 настай Жан Сицай найман жилийн хугацаанд дөрвөн алдарт бүтээлийг бийрээр хуулан бичсэнийг тус улсын  “Өдрийн сонин” онцолж байна. Бага залуугаасаа уран бичлэг, утга зохиол сонирхсон тэрбээр тэтгэвэртээ гарсны дараа мөрөөдлөө биелүүлж, Хятадын уран зохиолын  “Онцгой дөрвөл” гэгддэг “Гурван улсын үлгэр”, “Умард этгээдэд зорчсон тэмдэглэл”, “Улаан асрын зүүд”, “Усан хөвөө” бүтээлүүдийг бийр бэх ашиглан, уран бичлэгээр  бичжээ.
Сонирхуулахад, Хятадын утга зохиолын алдарт дөрвөн зохиол  нь эртний уран зохиолууд бөгөөд эдгээр дөрвөн зохиол нь түүхийн он удаан жилийн уртад  хуучраагүй, зохиолд гардаг үлгэр домог, орон байрлал нь хятад хүн бүрийн төсөөлөлд буун шингэсэн туурвил юм. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100