CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Бага ангийн сурагчид 18 цаг хүртэл сургууль дээрээ байж болно

03-21-2019 15:51

 Ихэнх бага сургуулиуд хичээл тарсны дараа сурагчдыг цагт нь авахыг шаарддаг. Харин Шанхай хотод нэгэн мэдэгдэл гарсан нь олон эцэг эхчүүдийн талархлыг хүлээжээ. Учир нь энэ сарын 20-ноос эхлэн тус хотын бага сургуулиуд үдээс хойш хичээл тарсны дараа сурагчдыг харах үйлчилгээ үзүүлэх болсон аж. Тодруулбал, эцэг эх нь цагт нь авахад хүндрэлтэй сурагчид хичээл тарсны дараа 18.00 цаг хүртэл сургууль дээрээ байх боломжтойгоор цагийг сунгалаа. Энэ шийдвэрийг эцэг эхчүүдийн хүсэлтэнд тулгуурлан гаргасан байна. Иймээс Шанхай хотын бүх бага сургуулиуд номын сан, биеийн тамирын заал гэх мэт газруудаа хичээл тарсны дараа сурагчдад зориулан нээснээс гадна хичээлээс өөр төрлийн ном унших болон спорт, гар урлал гэх мэт үйл ажиллагаанд сурагчдыг хамруулах болжээ. Түүнчлэн хичээлийн дараах үйлчилгээний агуулга, хэлбэрийг ч мөн баялаг болгосон аж. Өдгөө Шанхай хотын бага сургуулиудын 98 хувь нь хичээлийн дараах үйлчилгээг сурагчдад үзүүлээд эхэлжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100