CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад, Италийн хэвлэл мэдээллийн форум болов

03-21-2019 14:38

3-р сарын 20-нд Ром хотын XXI зууны урлагийн музейд Нэг бүс нэг зам ба Хятад, Италийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа сэдэвт форум боллоо. Энэ удаагийн форум Хятад улсын дарга Ши Жиньпиний Итали улсад хийх төрийн айлчлалтай холбогдуулан зохиож буй чухал арга хэмжээ юм. Тус арга хэмжээг Хятадын төв радио телевиз голлон зохион байгуулж, эдийн засгийн өдрийн сонин, Италийн Красс бүлгэм, Италийн "24 цагийн нар" сонин туслан гүйцэтгэжээ.


ХКН-ын төв хорооны суртал ухуулгын хэлтсийн дэд дарга Жян Жяньгө, Хятадаас Италид суугаа элчин сайд Ли Рүйнин, Хятадын гадаад хэлний ном хэвлэн тараах газрын дарга Дү Жань-Юань, Италийн ерөнхий сайдын мэдээлэл, ном хэвлэлийн хэрэг хариуцсан дэд сайд Крими, Италийн эдийн засгийн хөгжлийн дэд сайд Герачи нар тус арга хэмжээнд оролцжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100