CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Үүдэл эсийн судалгааны хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

03-21-2019 10:47

БНХАУ-ын Шинжлэх ухааны академи хорт хавдар, нүдний согогийн эмчилгээнд үүдэл эсийг ашиглах эмнэлгийн түвшний судалгааны гурван шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээ мэдэгдлээ.
Одоогийн байдлаар, тус улсын 35 эмнэлэгт үүдэл эсийн судалгааны хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд тэр дундаа  өндгөвчний өвчлөл, савны хорт хавдрын эмчилгээнд ашиглах боломжийг эрэлхийлж байгаа юм.
Хорт хавдар, төрөлхийн эмгэгийн улмаас ажиллагаагүй болж, үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон эсийг үүдэл эсээр орлуулах, ингэснээр гэмтсэн эдийг нөхөн төлжүүлэх боломжийг бий болгоход дээрх судалгаануудын гол зорилго оршиж байна. Шинжлэх ухааны академийн дэд тэргүүн Шян Либинийн онцолж буйгаар, нөхөн төлжүүлэх анагаах ухааны судалгааны хүрээлэн үүдэл эсийн онолын судалгаа хийхийн зэрэгцээ эмнэлгийн орчинд турших клиник судалгаанд сүүлийн жилүүдэд онцгой анхаарлаа хандуулж байна. Түүнчлэн эрхтэн шилжүүлэн суулгах, арьс, зөөлөн эдийн гэмтлийн үед хүний эд эрхтнийг хурдан төлжүүлэн эдгээх био материал гаргаж авах, үхжиж  гэмтсэн эсийг орлуулах зэрэг хүний эрүүл мэндийг хамгаалах, өвчнийг эмчлэхэд тулгарч байгаа олон асуудлыг үүдэл эсийн тусламжтайгаар шийдэж болно гэж тэд үзэж буй.

 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100