CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Хүнсний хаягдлаар хийсэн хувцас загварын шоу

03-20-2019 10:36

АНУ-ын Техас мужийн Даллас хотод нэгэн сонирхолтой загварын шоу болжээ. “Хүнсний загварын шоу” хэмээн нэрлэгдсэн энэ арга хэмжээ нь энэ сарын 18-нд зохион байгуулагдсан байна. Бидний мэддэг загварын шоунаас ялгаатай нь энд тайзан дээр гарсан бүх хувцсыг хүнсний бүтээгдэхүүн, хог хаягдал ашиглан хийсэн аж. Тодруулбал, хүнсний бүтээгдэхүүн, хүнсний уут, хогийн уут зэргээр бүтээжээ. Энэ нь байгаль орчноо хамгаалах, хоол хүнсний хог хаягдлыг багасгах гэх мэт олон зүйлийг уриалж байгаа гэнэ. Таны харж байгаа доорх бүтээлийг л гэхэд гоймон, савх, төрөл бүрийн буурцаг, улаан дарсны бөглөө зэргийг ашиглан бүтээжээ .

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100