CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

“Хуавэй” оюуны өмчийн хүсэлтээрээ дэлхийд тэргүүлжээ

03-20-2019 14:36

 Дэлхийн оюуны өмчийн байгууллага энэ сарын 18-нд мэдээлэл хийж, жилийн тайлангаа танилцуулжээ. Өнгөрсөн 2018 онд тус байгууллагад олон улсын оюуны өмчийн гэрчилгээ авах 250 мянга гаруй хүсэлт ирсэн байна. Энэ нь 2017 оныхоос 3.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Түүнчлэн хүсэлтүүдийн талаас илүү хувь нь Азиас иржээ. Тэр дундаа БНХАУ-ын “Хуавэй” компани оюуны өмчийн гэрчилгээ авах хүсэлтийн тоогоороо дэлхийд тэргүүлсэн байна. Тус компани 2018 онд 5405 бүтээлдээ олон улсын оюуны өмчийн гэрчилгээ авах хүсэлт гаргажээ. Дэлхийн оюуны өмчийн байгууллагын нарийн бичгийн дарга Фрэнсис Гарри “Энэ бол түүхийн хугацаан дахь компаниудын хамгийн дээд амжилт” хэмээн ярьсан байна. Оюуны өмчийн гэрчилгээ авах хүсэлтийн тоогоороо тэргүүлсэн 10 компанийн зургаа нь Ази, хоёр нь Европынх бол хоёр нь АНУ-ынх байжээ.
 Тайлангаас харахад, АНУ олон улсын оюуны өмчийн гэрчилгээ авах хамгийн олон хүсэлт гаргасан улсаар шалгарчээ. Тодруулбал, тус улсаас нийт 56.1 мянга гаруй хүсэлт ирсэн байна. Харин БНХАУ 53.3 мянга гаруй хүсэлтээрээ хоёрдугаарт, Япон улс 49.7 мянган хүсэлтийн тоогоор гуравдугаарт жагссан аж. ХБНГУ болон БНСУ удаах байруудад оржээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100