CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

“Байцаагч робот”

03-20-2019 14:38

 “Мэй Бао” хэмээх ухаалаг робот нь саяханаас Бээжин хотын Фэнтай дүүргийн Мэйюань хотхонд эргүүл хийх болжээ. Энэхүү роботыг иргэд “Байцаагч робот” хэмээн нэрлэх болсон бөгөөд Бээжингийн сансрын автомат удирдлагын судалгааны газрынхан бүтээсэн аж. Тус робот нь хотхон доторх танихгүй хүнийг мэдээлэх, дүрсээр мэдээлэл цуглуулах, биеийн дулаанаар нь таних гэх мэт чадвартай. Түүнчлэн хотхоны оршин суугчдад лавлагаа өгөх, шөнө эргүүл хийж аюулгүй байдлыг хамгаалах гэх мэт үүрэг гүйцэтгэх гэнэ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100