CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Өвөр Монголын говьд заг суулгаж байна

03-20-2019 10:18

 ӨМӨЗО-ны Алшаагийн уудам говьд нутгийн оршин суугчид заг мод тарьж  байна. Орон нутгийн иргэд, малчид хамтран энэхүү ажлыг эхлүүлсэн бөгөөд нэг сарын хугацаанд 25333 га газарт заг болоод говь газар ургах боломжтой бут, сөөг суулгахаар төлөвлөж байгаа юм.
Цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчныг хамгаалах зорилгоор эхлүүлсэн энэхүү аяныг “Синьхуа” агентлаг онцлон мэдээлжээ. Суулгасан заг, бутыг тордон ургуулах, арчлах ажлыг ч шат дараатайгаар хэрэгжүүлэх бөгөөд нутгийн иргэд үүнд гар бие оролцож, аймгийн удирдлага санхүү болоод тоног, төхөөрөмж, машин, техникийн тусламж үзүүүлж байгаа аж.
Мөн Ганьсу мужийн Линьжэ суурингийн оршин суугчид сүүлийн жилүүдэд газар авч буй цөлжилтөөс сэргийлэхийн тулд мод тарих, сүрлэн хамгаалалт барих зэрэг арга хэмжээ авч байгаа бөгөөд 189 км үргэлжлэх талбайн элсийг багасгаж, хөрсний хуурайшилтыг зогсоож чадсан байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100