CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Ганц бие хүмүүст зориулсан үйлчилгээнүүд дэлгэрч байна

03-20-2019 10:21

 Гэр бүлгүй, гоонь эрчүүд, ганц бие бүсгүйчүүдэд зориулсан олон төрлийн үйлчилгээ Хятадад газар авч, эдийн засгийнх нь тодорхой хувийг бүрдүүлж байгааг тус улсын “Өдрийн сонин” мэдээллээ.
 Интернэт худалдааны “Tmall.com” компанийн мэдээлж буйгаар, сүүлийн жилүүдэд ганц бие хүмүүсийн хэрэглээнд тохирох жижиг савлагаатай, цөөн тоотой бүтээгдэхүүний худалдаа эрс нэмэгдэж, жижиг хэмжээтэй богино долгионы зуух, шарах шүүгээ, угаалгын машины борлуулалт өссөөр байна.
Түүний зэрэгцээ гоо сайхны бараа, тансаг зэрэглэлийн хувцас, гоёл чимэглэл, сургалтын программ, ном, сонин сэтгүүлийн борлуулалт ч өндөр хувьтай байдаг бөгөөд бялдаржуулах клуб, йог, бүжгийн сургалт, гоо сайхны үйлчилгээ хүрээгээ тэлсээр байна. Аяллын тийз, амралт, зугаалгын багцууд худалддаг компаниуд  ганц бие хүмүүст зориулсан үйлчилгээ бүхий тусгай хөтөлбөрүүдийнхээ тоо, чиглэл, үйлчилгээг нэмсээр байгаа юм.
Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ч гоонь хүмүүсийн хэрэгцээнд нийцэх, хямд, жижиг талбайтай, авсаархан сууц, өрөөний эрэлт ихсэж байна. Барилгын компаниуд, орон сууцны жуучлалын үйлчилгээ үзүүлдэг газрууд энэ эрэлтэд нийцсэн сууц, өрөөнүүдийг олноор зах зээлд гаргаж буй. Цаашлаад хоол хүргэлт, захиалгын үйлчилгээнд ч ганц хүний хэрэгцээнд нийцсэн хоол, зууш, ундны багц илүү борлуулалттай байгааг харж болох нь.
Эдийн засаг сайжирч, хүмүүсийн худалдан авах чадвар нэмэгдэж, нийгэм хөгжихийн сацуу  залуусын хувьд гэр бүл зохиоход яарахгүй байж, өөрийнхөө хөгжил, боловсролд илүү цаг зарцуулах, аялах сурахад анхаарч буй хандлага ажиглагдаж байна хэмээн судлаачид энэ талаар онцолжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100