CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Нурсултан Назарбаев огцорлоо

03-20-2019 10:38

Казахстан улсыг сүүлийн 30-аад жил завсаргүй удирдсан Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев төрийн тэргүүний үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж буйгаа албан ёсоор зарлалаа. Тэрбээр орон нутгийн цагаар өнөөдөр буюу гуравдугаар сарын 20-ны өдрөөс парламентын дарга Касым-Жомарт Токаевт төрийн эрхийг шилжүүлж байгаа аж. К.Токаев Н.Назарбаевын одоогийн бүрэн эрхийн хугацаа дуустал буюу ирэх 2020 оны дөрөвдүгээр сар хүртэл төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэх юм байна.
Н.Назарбаев дээрх гэнэтийн мэдэгдэлдээ чухам юуны учир огцорч буйгаа тайлбарлаагүй ч “Залуу үеэ дэмжихийн тулд ийм шийдвэр гаргалаа” хэмээн ярьжээ. Тэрбээр Казахстаны эрх баригч нам “Нур Отан”-ы дарга бөгөөд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн хэвээр үлдэх бөгөөд Насан туршийн удирдагч гэх албан бус “цол” нь ч өөрчлөгдөхгүй төлөвтэй байна.  Энэ жил 78 настай Н.Назарбаев 1991 оны 12-р сард туурга тусгаар Казахстан улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдож, дөрвөн ч удаагийн сонгуулиар улиран сонгогдсон юм.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100