CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Азийн соёл иргэншлийн их чуулган болно

03-19-2019 12:24

 Бээжин хотод ирэх тавдугаар сард Ази, дорно дахины соёл иргэншлийн их чуулган болох тухай “Шиньхуа” агентлаг мэдээллээ. Хятадын эрх баригчдын 2015 онд анхлан санаачилсан уг чуулган Азийн улс орнуудын залуу үеийнхний нөхөрлөлийг бэхжүүлэх, олон улсын урлаг соёлын болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих зорилготой аж. Энэ удаагийн чуулган дорнын улс үндэстнүүдийн арвин баялаг түүх соёл, ёс уламжлалыг сурталчлан таниулах, бүс нутгийн эв нэгдлийг сахин хамгаалахад чиглэнэ хэмээн их хурлын зохион байгуулагчид онцолсон байна.
Чуулганы хүрээнд дорно дахины соёлын наадам, ази хоолны үзэсгэлэн яармаг зэрэг олон үйл ажиллагаа, хэд хэдэн салбар хуралдаан болох аж. Их чуулганд мөн Азийн орнуудын төр засгийн удирдагчдаас гадна олон улсын байгууллагынхан, бусад бүс нутгийн хүмүүнлэгийн салбарын эрдэмтэн, судлаачид оролцохоор болжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100