CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Хятад хэрэглэгчид 11.249 сая гомдол, санал гаргажээ

03-19-2019 13:43

 Гуравдугаар сарын 15-н бол олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр. Иймээс Хятадын Үндэсний зах зээлийн хяналт удирдлагын ерөнхий газар 2018 онд хэрэглэгчдийн гаргасан гомдлын талаар мэдээллээ. Өнгөрсөн онд тус байгууллагад хэрэглэгчид 11.249 сая гомдол, зөрчил, санал гаргасан байна. Энэ нь 2017 онтой харьцуулахад 20.74 хувиар өссөн үзүүлэлт аж. Тодруулбал, Үндэсний зах зээлийн хяналт удирдлагын ерөнхий газар нь иргэдээс 3.725 сая гомдол, 606.9 мянган зөрчил, 6.917 сая санал хүлээн авчээ. Ийн тэдгээрийн хэрэглэгчдэд учруулсан эдийн засгийн хохирол болох 3.117 их наяд юанийг буцаан олгуулсан гэнэ. Иргэдийн хамгийн их гаргасан гомдлыг төрөлжүүлэн танилцуулъя.


Бараа таваар, үйлчилгээний салбартай холбоотой гомдол


 Хятадын Үндэсний зах зээлийн хяналт удирдлагын ерөнхий газар 2018 онд бараа таваартай холбоотой 2.318 сая гомдол хүлээн авч шийдвэрлэжээ. Энэ нь нийт гомдлын 62.2 хувь бөгөөд 2017 оныхоос 61.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин үйлчилгээний салбартай холбоотой гомдол 1.4 сая ирсэн нь нийт гомдлын 37.8 хувь бөгөөд 2017 оноос 12.1 хувиар өсчээ. Бараа таваарын гомдлыг бүрдүүлж байгаа хүчин зүйлс нь ихэвчлэн өдөр тутмын хэрэглээний зүйлс, хоол хүнс, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, харилцаа холбооны тоног төхөөрөмж зэрэг аж. Тэгвэл үйлчилгээний салбарын гомдлыг онлайн худалдаа, орон сууц, интернэт, үзвэр үйлчилгээ, засвар, харуул хамгаалалтын үйлчилгээ эзэлсэн байна.

Цэнхэр нь бараа таваартай холбоотой гомдол
Улаан нь үйлчилгээний салбарын гомдол


Цахим худалдан авалттай холбоотой гомдол


2018 онд Хятадын цахим худалдан авалтын хэмжээ 31.63 их наяд юань хүрчээ. Энэ нь 2017 оноос 8.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Цахим худалдан авалтын хурд, хөгжил зэрэг нь зах зээлийн эдийн засгийн хөдөлгөгч хүч болохын зэрэгцээ олон хэрэглэгчдэд маргаан дагуулах болжээ. Өнгөрсөн онд тус Үндэсний зах зээлийн хяналт удирдлагын ерөнхий газар цахим худалдан авалттай холбоотой 1.682 сая гомдол хүлээн авсан нь өмнөх оноос 126.2 хувиар өссөн байна. Үүнтэй холбоотой гомдлыг хуурамч зар сурталчилгаа, хулхи, чанарын шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүн зэрэг эзэлсэн аж.
3.Зар сурталчилгаа, бүтээгдэхүүний чанар, гэрээ, худалдан авсаны дараах үйлчилгээтэй холбоотой гомдол
2018 онд тус газарт зар сурталчилгаатай холбоотой 1.057 сая, бараа бүтээгдэхүүний чанартай холбоотой 630 мянга, гэрээтэй холбоотой 550 мянга, худалдан авсаны дараах үйлчилгээтэй холбоотой 330 мянган гомдол иржээ. Эдгээрээс сүүлийн үед нэмэгдэх болсон гомдол нь зар сурталчилгаа аж. Дээрх төрлийн гомдол 2017 оныхоос 233.6 хувиар нэмэгджээ. Энэ мэт гомдлууд цааш үргэлжлэх бөгөөд иргэдийн орлогын түвшин болон хэрэглэгчдийн амьдралын нөхцөл байдал зэрэгтэй холбоотойгоор гомдлын хэлбэр ч мөн өөрчлөгдсөн байна.

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100