CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Зэвсгийн тухай хуулийг 10 хоногийн дотор шинэчилнэ

03-19-2019 13:36

 Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн тус улсын Засгийн газар Галт зэвсгийн тухай хуулийг 10 хоногийн дотор шинэчлэхээр болсныг мэдэгдлээ. Шинэ Зеландын гурван том нам болох Хөдөлмөрийн нам, Анхдугаар нам, Ногоон намынхан энэ талаар хэдийнэ санал нэгдэж, галт зэвсэг эзэмших тухай хуулийг одоогийнхоос нь илүү чанга хатуу болгохоор шийдвэрлэжээ. Тус улсад галт зэвсгээр үйлдсэн гэмт хэрэг маш цөөхөн гардаг ч 4.6 сая иргэнийх нь 1.5 сая нь галт зэвсэг эзэмшдэг аж.  
Өнгөрсөн баасан гаригт буюу энэ сарын 15-ны өдөр тус улсын Крайстчөрч хотын исламын хоёр сүмд хэт үзэлт террорист этгээд гал нээснээс 50 хүн амь үрэгдэж, 50 гаруй хүн шархдаад буй. Шинэ Зеландын түүхэн дэх хамгийн олон хүн амь үрэгдсэн террорист халдлага болох энэхүү явдал дэлхийн хамгийн амар амгалан, тайван улс гэгддэг тус улсын иргэдийг гүн цочролд оруулаад байгаа билээ. Шинэ Зеландын албаныхны үзэж байгаагаар Австралийн иргэн 28 настай Брентон Таррант хэмээх террорист этгээд халдлагыг ганцаараа төлөвлөж, ганцаараа үйлджээ. Түүнийг шүүх хурал хэзээ болох нь одоогоор тодорхойгүй байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100