CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Агаарын бөмбөлөгний наадам болж байна

03-15-2019 15:20

Австралийн нийслэл Канбьерра хотноо энэ сарын 9-нд Агаарын бөмбөлөгний наадам нээлтээ хийжээ. Тус наадам нь хамрах хүрээгээрээ олон улсад дээгүүрт бичигддэг энэ чиглэлийн томоохон арга хэмжээ юм. Наадам тогтсон уламжлалынхаа дагуу ес хоног үргэлжилж, энэ сарын 17-нд хаалтаа хийх бөгөөд оролцогчид өглөө бүр 06.15 цагт бөмбөлгөө тэнгэрт хөөргөх бэлтгэлээ эхэлдэг аж.
Өвөрмөц өнгө, загвар бүхий бөмбөлгүүд наадмыг чимдэг. 2016 онд л гэхэд “Уолт Дисней” компанийн “Up” хүүхэлдэйн киноноос санаа аван бүтээсэн бөмбөлөг олны анхаарлыг хамгийн их татжээ. Тус агаарын бөмбөлгийг гадна талд нь солонгын долоон  өнгө бүхий 600 орчим бөмбөлөг зүүж бүтээсэн гэнэ.
    Агаарын бөмбөлөг хөөргөх нь харагдаж байгаа шигээ амар биш, бөмбөлгийг зөвхөн дээш, доош чиглүүлэх боломжтой. Аль зүгт явахыг салхины чиг шийддэг учраас бөмбөлөгт сууж яваа хүмүүс хаана газардахаа урьдчилан таамаглах боломж хомс байдаг юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100