CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Өвөрмонголд төмсний музей нээгдэнэ

03-13-2019 13:31

 ӨМӨЗО-ы Улаанцав хотод энэ оны наймдугаар сард төмсний музей албан ёсоор нээгдэх болсныг Хятадын “Өдрийн сонин” мэдээлжээ. 3500 хавтгай метр талбай бүхий, ухаалаг системтэй энэхүү музейд очсон хүн төмсний түүх, төрөл зүйл, ургуулах, тарих арга, төмсөөр хийж болох хоолны жоруудтай танилцан, хүсвэл тэрхүү жороор хоол ч хийх боломжтой аж.
Төмсний тариалалт, ургацынхаа хэмжээгээр Хятаддаа тэргүүлдэг Улаанцав хот хүнсний энэ ногоог эртнээс тарьж, хэрэглэж ирсэн бөгөөд олон төрлийн амтат хоол хийдэг жортой. 2009 оноос Улаанцав хотыг төмсний эх орон гэж нэрлэх ч болсон билээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100