CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Өвлийн олимпод ухаалаг технологийг түлхүү ашиглана

03-13-2019 13:09

 2022 оны хоёрдугаар сарын 4-20-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин, Жанчхүү хотод болох өвлийн олимпийн наадмын бэлтгэл ажлын талаар  ХIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы үеэр тайлагналаа. Наадмын бэлтгэлийг таван үе шатад хувааж байгаа бөгөөд энэ жилдээ багтаж туршилтын буюу сүүлчийн үе шатанд орно гэж холбогдох албаныхан мэдэгдлээ. Бээжингийн өвлийн олимп, паралимпийн зохион байгуулах хорооны спорт хариуцсан газрын орлогч дарга Ван Яньсягийн онцолж буйгаар, дэд бүтцийн бүтээн байгуулалт, боловсон хүчнийг бэлтгэх, технологийн шийдлүүд болон сайн дурын ажилтнуудыг бэлтгэх зэрэг ажил ахицтай байна. Тэд 55 чиглэлд гүйцэтгэх 3158 зорилт тавин ажиллаж байгаа аж. Бээжин хотын ойролцоох цанын бааз, тэмцээн зохион байгуулах талбай, Жанчхүү хот хүртэлх авто зам, хурдан галт тэрэгний зам зэрэг энэ жилдээ эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлууд, төслүүдийг оны эцсээр дуусган, ирэх оны эхээр туршиж, шалган хүлээн авахаар зэхэж байна.
Үүний зэрэгцээ олимпийн наадмын үеэр ухаалаг технологийг түлхүү ашиглаж, тамирчид болоод зочдын аюулгүй байдал, тав тухыг хангах, үйлчилгээний ажилчид, сайн дурынхны ажлыг хөнгөвчлөх шийдлүүдэд анхаарал хандуулж буй. Тухайлбал, тэшүүрийн талбай болон цанын баазад тамирчдын гулгах хурд, цаг зэргийг тооцоолон дамжуулах систем байрлуулахаар төлөвлөжээ. Мөн “Чайна Юником” компани энэхүү наадмын үеэр 5G сүлжээгээр хангахаар дэд бүтэц, технологийн бааздаа 1.5 их наяд юанийн хөрөнгө оруулах юм. Үүний зэрэгцээ олимпийн наадмын бүх цогцолборт агаарын хэм, цаг агаарын байдлыг хянах ухаалаг систем байршуулж, тусгай мэргэжилтнүүд хяналт тавина.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100