CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Сирийн хүүхдүүдэд зориулсан дууны цомог гарлаа

03-13-2019 13:13

 НҮБ-ын Хүүхдийн сан энэ сарын 11-нд Ливан улсын нийслэл Бейрут хотноо Ойрхи Дорнодын орны хүүхдүүдийн дуулсан дууны цомог гаргаж байгаагаа мэдэгдлээ. НҮБ-ын Хүүхдийн сангийнхан энэ цомгийг “11” хэмээн нэрлэсэн байна. Тус цомог нь 11-н дуунаас бүрдэх бөгөөд дуунуудыг Ливан улсын алдартай хөгжмийн зохиолч Элиас Раббани 1970-аад онд бүтээсэн нь Ойрхи Дорнодын бүс нутгийнхны чихэнд хоногшсон бүтээл болжээ. Иймээс хөгжмийн зохиолчийн хүү Жади Раббани дуунуудыг дахин сэргээн, найруулж Сири, Ливан, Иордан, Турк гэх мэт орнуудын 300 хүүхэд дуулсан аж.
 Хөгжмийн зохиолчийн хүү Жади Раббани хэвлэлийн хурлын үеэр “Эдгээр дуу Сирийн хүүхдүүдэд хайр, амар амгалан, аз жаргалтай орон зайг бий болгоосой гэж хүсэж байна. Мөн тэдний сэтгэлийн шархыг эдгээхэд туслаасай билээ” хэмээн ярьсан бол НҮБ-ын Хүүхдийн сангийн Ойрхи Дорнод болон Хойд Африкийг хариуцсан захирал Хэйл Капелал Сирийн хямралыг зогсоож, тус улсын хүүхдүүдийн зовлонг эцэслэхийн төлөө хамтран ажиллахыг уриалав.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100