CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Далайн 7000 гаруй бичил биет шинээр илрүүлжээ

03-12-2019 13:53

 Хонконгийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн багш, эрдэмтэд далай тэнгист амьдардаг 7000 гаруй бичил биетийг шинээр илрүүлсэн байна. Олон улсын шинжлэх ухааны “Nature Communications” сэтгүүлийн шинэ дугаарт нийтлэгдсэн тэдний судалгааны ажлын дүн мэдээнд онцолсноор энэхүү нээлт нь шинэ төрлийн эм гаргаж авах, бичил ертөнцийн олон талт байдлыг нян, янгийн түвшинд улам дэлгэрүүлэн судлахад нэн тустай юм. Судалгааны багийг Хонконгийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Далай судлалын салбар сургуулийн профессор Чян Пэйюүн ахалж, Саудын Арабын Абдулла хааны нэрэмжит Шинжлэх ухаан, технологийн их сургууль, АНУ-ын Жоржия мужийн их сургууль, Австралийн Күинслэндийн их сургуулийн судлаач, мэргэжилтнүүд зөвлөх, шинжээчээр оролцсон байна.
Олон улсын хамтарсан энэхүү баг сүүлийн найман жилийн турш дэлхийн өнцөг булан бүрээс усны дээж авч, био хальс хэмээх цуврал бүрдүүлэн тэдгээрийг сайтар шинжилсний дүнд хэдэн мянган усны бактериас гадна бактерийн 10 шинэ аймаг илрүүлжээ. Эрдэмтэд өмнө нь 35 мянга гаруй усны бактерийн төрөл зүйл, бактерийн 80 аймаг бий гэж үзэж байсан аж. Харин дээрх нээлтийн дүнд эдгээр тоо 42 мянга, мөн 90 гаруй болон өөрчлөгдөж байна. Шинээр олдсон бактерийн аймгийн нэг Acidobacteria нь өмнө нь зөвхөн хуурай газраас илэрч байсан бол ийнхүү далайн гүнээс анх удаа олдсон нь эрдэмтдийг гайхшируулж байгаа аж. Энэ нь генийн бүтцийг эвддэг ДНХ агуулдаг нь тогтоогдсон одоогоор далайн цорын ганц бичил биет гэгдээд байна. Энэхүү шинэ төрлийн усны бактерийг хавдрын эсрэг эм тариа, мөн шинэ зүйлийн антибиотик гаргаж авахад ашиглаж болно гэж профессор Чян Пэйюүн тэмдэглэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100