CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Түвдэд 667 мянган хүн байгаль, экологийн салбарт ажиллаж байна

03-12-2019 13:55

 Түвдийн өөртөө засах оронд байгаль хамгаалал, экологийн салбар сүүлийн хэдэн жилд эрчимтэй хөгжиж, өнгөрөгч оны дөрөвдүгээр хагасын байдлаар нийт 667 мянган хүн энэ салбарт ажиллаж байна гэсэн мэдээ гарчээ. Орон нутгийн Хүрээлэн буй орчны хамгаалалтын захиргааны газраас мэдээлснээр Түвдийн албаныхан өнгөрөгч онд байгаль, экологийн салбарт 10.7 тэрбум юанийн хөрөнгө оруулсны нэлээд хэсэг нь шинээр ажлын байр бий болгоход зориулагдсан байна. Мөн 74 мянган га газарт мод тарьснаар моджуулсан нутаг дэвсгэрийн нийт талбай 2017 оныхоос 12 хувиар нэмэгдсэн амжилттай ажиллажээ.
Байгаль, экологийн салбарыг онцгой анхаарах төр засгийн энэхүү бодлого Түвдийн малчин, тариачдаас эхлээд жирийн иргэдэд ч үр өгөөжөө өгч буй аж. Ойн эргүүлийн албанд ажиллагсдын дундаж цалин гэхэд л өнгөрөгч онд жилийн 3500 юаниар нэмэгдсэн нь тус бүс нутагт ядуурлыг үндсээр нь устгах, амьжиргааны түвшин доогуур иргэдийн тоог цөөлөхөд эерэг нөлөөтэй байгааг орон нутгийн албаныхан онцолсон байна. Түвдийн өөртөө засах орны захиргаа энэ жил амьжиргааны түвшин нэн доогуур 150 мянган хүнийг ажлын байраар хангах, ядуурлаас гаргах зорилт тавиад буй юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100