CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Түвдийн зуны ордны эртний ном судрыг тоолжээ

03-12-2019 17:29

Хятадын эртний ном судрыг цуглуулах байгууллага Түвдийн зуны ордон болох Норбулинкагийн эртний ном судар, сурвалж бичгийг тоолсон байна. Ийн ажлын үр дүнгээ танилцуулжээ. Тооллогын дүнгээс үзэхэд, Норбулинкад одоогийн байдлаар үндэсний нэгдүгээр зэрэглэлд хамаарах түүх, соёлын дурсгал 57 байгаа бол хоёрдугаар зэрэглэлийнх 132, гуравдугаар зэрэглэлийнх 214 буй аж.
 Норбулинка нь 18-р зууны дунд үед байгуулагдсан бөгөөд Түвдийн удирдагчдын зуны ордон байжээ. Тус ордныг барьж байгуулахад 30 орчим жил зарцуулсан гэнэ. Харин 1988 онд Үндэсний соёлын өвийг хамгаалах байгууллага хамгаалалтдаа авч, 2001 онд ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад багтсан. Ордны нийт талбай 36 га бөгөөд дэлхийн хамгийн өндөрт оршдог цэцэрлэг, “хүчилтөрөгчийн баар” хэмээн нэрлэгддэг байна.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100